Хүнс, хөдөө аж ахуйн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ 2 ҮЕ ШАТТАЙ 18 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО.

2024-04-09

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Монгол улсад хэрэгжүүлж буй Жайкагийн 2 үе шаттай төслийн багийнхантай хуралдлаа. Хурлаар манай улсад 2006 оноос эхлэн хэрэгжүүлж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн 1000 дахь зээлийн төслийг хэрэгжүүлэх санхүүжилт 18 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙГЭЭР МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫГ ЦААШИД ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО.

2024-04-09

Монгол улсын мал аж ахуйн салбарын өмнө ган, зуд, цөлжилт, бэлчээрийн доройтол, тэжээлийн болон усны хомсдол, малын ашиг шимийн бууралт, өвчин, эмгэгийн тархалт зэрэг олон асуудал тулгарч байна. Тиймээс Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд мал аж ахуйн салбарын өнөөгийн төлөв байдалд шинжлэх ухааны үүднээс үнэлэлт дүгнэлт өгөх, хөгжлийн хэтийн чиг хандлага, бодлого, үзэл баримтлалыг шинэчлэх, санал зөвлөмж боловсруулахаар талаарх зөвлөгөөн болж өндөрлөлөө.

УЛААН БУУДАЙГ ХҮЛЭЭН АВЧ НӨӨЦЛӨХ

2024-04-04

УЛААН БУУДАЙГ ХҮЛЭЭН АВЧ НӨӨЦЛӨХ

ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ АЯНД ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН НЭГДЛЭЭ

2024-04-04

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулж байгаа “Харилцан хүндэтгэе” сарын аянд Хүнс, хөдөө аж ахуйн газар нэгдэж байгууллага дээрээ аяны нээлтийг газрын дарга Б.Мөнхжаргал хийж өглөөний угталтыг хийлээ.

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” 3 САРЫН АЯН ДУНДГОВЬ АЙМАГТ 2024.03.27-НД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

2024-03-28

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2024 оны 03 сарын 20-ний өдрийн А/149 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан төлөвлөгөөний хүрээнд “Хүнсний аюулгүй байдал” 3 сарын арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд 2024 оны 03 сарын 27-ны өдөр Мал эмнэлэг, Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Нээлийн үйл ажиллагаанд хүнс, хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний 60 гаруй аж ахуй нэгж оролцлоо.

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ БОЛОН АГРОНОМИЧДЫН ХАМТАРСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-03-26

Улаанбаатар хотод 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд “Хүнсний ногооны үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах” сэдэвт, сургалт, хэлэлцүүлэгт Б.Батгэрэл, Э.Эрдэнэтунгалаг нар хамрагдлаа.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 02 САРЫН 21-НИЙ ӨДРИЙН А/83 ЗАХИРАМЖИЙН ДАГУУ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН 4-Н АЛБАН ХААГЧ ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨГӨӨ АВАН ХӨДӨӨ ГЭРТЭЭ ТУСЛААД ИРЛЭЭ.

2024-03-22

Аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдыг холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журмын хүрээнд хөдөө гэрт нь туслуулахаар гарсан захирамжийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчид илгээлтээр аваад ирлээ.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ҮНДЭСНИЙ ХУВЦАСАА ӨМСӨЖ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА.

2024-03-19

Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 сарын 02-ны А/02 захирамжаар Монгол үндэсний бахархал болсон өв соёлоо түгээн дэлгэрүүлж, Монгол соёлын дархлааг бий болгох зорилгоор үндэсний дээл хувцсаа сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт өмсөж хэвшүүлэх уриалга гаргасны дагуу ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР Үндэсний хувцсаа өмсөж төрийн үйлчилгээг үзүүлж байна.

УЛААН БУУДАЙГ ХҮЛЭЭН АВЧ ШУУДАЙЛАХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА. 2024.03.12-НЫ БАЙДЛААР 18-Н БАЙГУУЛЛАГА ИРЭХЭЭС 14-Н БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД 1616 ШУУДАЙГ ШУУДАЙЛААД БАЙНА.

2024-03-19

УЛААН БУУДАЙГ ХҮЛЭЭН АВЧ ШУУДАЙЛАХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА. 2024.03.12-НЫ БАЙДЛААР 18-Н БАЙГУУЛЛАГА ИРЭХЭЭС 14-Н БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД 1616 ШУУДАЙГ ШУУДАЙЛААД БАЙНА.

ТЭЖЭЭЛИЙН УЛААН БУУДАЙГААР МАЛ ТЭЖЭЭХ АРГА ТЕХНОЛОГИЙН ТАЛААРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2024-03-19

Улаан буудайгаар мал тэжээх арга технологи болон Хаврын улиралд ядарч, доройтсон малыг тэжээж, тэнхрүүлэх сэдэвт сургалтыг Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран өнөөдөр цахимаар зохион байгууллаа. Сургалтад 15 сумын хөдөө аж, ахуй хариуцсан мэргэжилтэн, багийн Засаг дарга нар болон холбогдох албан хаагч нар оролцжээ.

“НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ-2024” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АЛХАЛТАД ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР ОРОЛЦЛОО.

2024-03-19

“НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ-2024” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АЛХАЛТАД ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР ОРОЛЦЛОО.

ТАЛАРХАЛ

2024-03-19

Б.Мөнхжаргал даргатай Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон болон тус байгууллагын Ахмадын зөвлөлөөс өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч буй энэ цаг үед малчдадаа дэм болгон бог малын хошуувч 24ш, бод малын хошуувч 25ш, нэмнээ 18ш, хурганы уут 2ш, шүдэнз зэргийг хандивлалаа. Мөн албан хаагчид нэг өдрийнхөө цалинг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хандивлажээ.

Сүүлд нэмэгдсэн