ОХУ-аас тусламжаар олгосон 350тн улаан буудайг Сэлэнгэ аймгаас татан авч 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр улсын нөөцийн хашаанд буулган хүлээн авсан.
Энэхүү улаан буудайг шуудайлах зөөх ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын нөөцийн агуулахад мэргэжлийн анги болон төрийн 26-н байгууллага, 8-н цэцэрлэг 5-н сургууль нийт 39 байгууллагын албан хаагчид 8000-н шуудай улаан буудайг нөөцлөх шуудайлах ажлыг хийж гүйцэтгээд байна.