Хүнс, хөдөө аж ахуйн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЗУРГААН АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАНА.

2024-01-25

Аймгийн нийт нутгаар цас орж, өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 23-ны өдрөөс сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцах, сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор зургаан ажлын хэсгийг ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Танилцуулга

2023-12-08

Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Захиргаа аж ахуйн алба, Мал үржлийн алба, Үйлдвэр худалдаа үйлчилгээний алба, Хяналтын алба гэсэн бүтэцтэйгээр нийт 22 албан хаагч салбарын чиглэлээр гарсан төр засгийн бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, дүрэм, журмыг сурталчилан орон нутагт хэрэгжилтийг зохион байгуулан ажилладаг. 

ДУНДГОВЬ АЙМАГТ 2 ЖИЛИЙН ӨМНӨӨС МЭДЭЭЛЭЛ НЬ ТҮГЭЭГДЭЖ БАЙСАН /SHEP/ ТӨСӨЛ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО.

2023-11-18

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) "Зах зээлд чиглэсэн Хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл"-ийг хэрэгжүүлэх баримт бичигт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танаки Шиничи нар гарын үсэг зурлаа.

"САР ШИНИЙН ХАРВАА-2024" УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭНД ДУНДГОВЬ АЙМГИЙН "НАЙМАН" БАГ ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2023-11-08

XVII жарны модон луу жилийн сар шинийн баярт зориулсан "Сар шинийн харваа 2024" уламжлалт чансаа өндөр тэмцээнд Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Дундговь аймгийн "Найман" баг дэд байрт шалгарлаа.

ЭНЭ ОНД САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТАД НИЙТ 208 БАЙГУУЛЛАГЫГ ХАМРУУЛНА

2023-11-08

Сүүлд нэмэгдсэн