Хүнс, хөдөө аж ахуйн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” 3 САРЫН АЯН ДУНДГОВЬ АЙМАГТ 2024.03.27-НД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

2024-03-28

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2024 оны 03 сарын 20-ний өдрийн А/149 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан төлөвлөгөөний хүрээнд “Хүнсний аюулгүй байдал” 3 сарын арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд 2024 оны 03 сарын 27-ны өдөр Мал эмнэлэг, Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Нээлийн үйл ажиллагаанд хүнс, хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний 60 гаруй аж ахуй нэгж оролцлоо.

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ БОЛОН АГРОНОМИЧДЫН ХАМТАРСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-03-26

Улаанбаатар хотод 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд “Хүнсний ногооны үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах” сэдэвт, сургалт, хэлэлцүүлэгт Б.Батгэрэл, Э.Эрдэнэтунгалаг нар хамрагдлаа.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024 ОНЫ 02 САРЫН 21-НИЙ ӨДРИЙН А/83 ЗАХИРАМЖИЙН ДАГУУ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН 4-Н АЛБАН ХААГЧ ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨГӨӨ АВАН ХӨДӨӨ ГЭРТЭЭ ТУСЛААД ИРЛЭЭ.

2024-03-22

Аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдыг холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журмын хүрээнд хөдөө гэрт нь туслуулахаар гарсан захирамжийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчид илгээлтээр аваад ирлээ.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ҮНДЭСНИЙ ХУВЦАСАА ӨМСӨЖ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА.

2024-03-19

Дундговь аймгийн Засаг даргын 2024 оны 01 сарын 02-ны А/02 захирамжаар Монгол үндэсний бахархал болсон өв соёлоо түгээн дэлгэрүүлж, Монгол соёлын дархлааг бий болгох зорилгоор үндэсний дээл хувцсаа сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт өмсөж хэвшүүлэх уриалга гаргасны дагуу ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР Үндэсний хувцсаа өмсөж төрийн үйлчилгээг үзүүлж байна.

УЛААН БУУДАЙГ ХҮЛЭЭН АВЧ ШУУДАЙЛАХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА. 2024.03.12-НЫ БАЙДЛААР 18-Н БАЙГУУЛЛАГА ИРЭХЭЭС 14-Н БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД 1616 ШУУДАЙГ ШУУДАЙЛААД БАЙНА.

2024-03-19

УЛААН БУУДАЙГ ХҮЛЭЭН АВЧ ШУУДАЙЛАХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА. 2024.03.12-НЫ БАЙДЛААР 18-Н БАЙГУУЛЛАГА ИРЭХЭЭС 14-Н БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД 1616 ШУУДАЙГ ШУУДАЙЛААД БАЙНА.

ТЭЖЭЭЛИЙН УЛААН БУУДАЙГААР МАЛ ТЭЖЭЭХ АРГА ТЕХНОЛОГИЙН ТАЛААРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2024-03-19

Улаан буудайгаар мал тэжээх арга технологи болон Хаврын улиралд ядарч, доройтсон малыг тэжээж, тэнхрүүлэх сэдэвт сургалтыг Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран өнөөдөр цахимаар зохион байгууллаа. Сургалтад 15 сумын хөдөө аж, ахуй хариуцсан мэргэжилтэн, багийн Засаг дарга нар болон холбогдох албан хаагч нар оролцжээ.

“НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ-2024” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АЛХАЛТАД ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР ОРОЛЦЛОО.

2024-03-19

“НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ-2024” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АЛХАЛТАД ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР ОРОЛЦЛОО.

ТАЛАРХАЛ

2024-03-19

Б.Мөнхжаргал даргатай Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон болон тус байгууллагын Ахмадын зөвлөлөөс өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч буй энэ цаг үед малчдадаа дэм болгон бог малын хошуувч 24ш, бод малын хошуувч 25ш, нэмнээ 18ш, хурганы уут 2ш, шүдэнз зэргийг хандивлалаа. Мөн албан хаагчид нэг өдрийнхөө цалинг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хандивлажээ.

АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, АВАРГА МАЛЧИН ӨРХ, АВАРГА СААЛЬЧИН, АВАРГА ТЭМЭЭЧИН, АВАРГА ТАРИАЛАНЧДЫГ ШАЛГАРУУЛЛАА.

2024-02-16

АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, АВАРГА МАЛЧИН ӨРХ, АВАРГА СААЛЬЧИН, АВАРГА ТЭМЭЭЧИН, АВАРГА ТАРИАЛАНЧДЫГ ШАЛГАРУУЛЛАА.

ЯПОН УЛСЫН ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ҮДИЙН ХООЛНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ СУРГАЛТЫГ ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДЭД ХҮРГЭЛЭЭ.

2024-02-16

Уг сургалтад Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн С.Нандинцэцэг, Япон улсын Жайка олон улсын байгууллагын хүнсний хангамжийн тогтолцоог хариуцсан зөвлөх РИЭРА АСАКО, ХХААГ-ын ҮХҮАлбаны дарга Б.Цэрэнхэнд, Газар тариалан хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэтунгалаг нар нь цаашид хамтран ажиллах талаар ярилцаж санал солилцсон ба мэдээллийг хүргэн ажиллаа.

ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ САЙНЦАГААН, ХУЛД, ЛУУС СУМДААР АЖИЛЛААД ИРЛЭЭ.

2024-02-16

Аймгийн Засаг даргын 2024 оны 01 сарын 23-ны өдрийн А/33 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Мал үржүүлэг, технологи ажил үйлчилгээний хяналтын улсын байцаагч Б.Батгэрэл нь 2024 оны 01 сарын 24-нөөс 01 сарын 27-ны хооронд Луус, Хулд, Сайнцагаан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад ирлээ.

ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сүүлд нэмэгдсэн