Хүнс, хөдөө аж ахуйн газар

Төрийн үйлчилгээ

ХОРШОО, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

2024 ОНЫ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ҮЗҮҮЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ

    2020 оны Засгийн газын 113-р тогтоолоор баталсан журмын дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 24-өөс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд зохион байгуулж  4,6 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 31 төслүүдийг аж ахуйн нэгжээс цахимаар хүлээн авч хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж  шалгаруулах үйл ажиллагаа явуулж,  шаардлага хангасан 12 ААНэгжид Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороогоор ил тод нээлттэй хэлэлцүүлэн шийдвэрлэн аймгийн Засаг даргын А/408 тоот захирамжаар Жижиг дунд үйлдвэрийн газраас манай аймагт энэ жил  хувиарласан  1,57 тэрбум төгрөгийн санхүүжүүлэлт бүхий 1,2–р ээлжинд санхүүжүүлэх жагсаалтыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх газарт хүргүүлснээр 12 аж ахуйн нэгжүүдэд ЖДҮХС-аас 1.570.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг бүрэн олгосон. ХХААХҮ-ийн сайдын А/26 дугаар тушаалаар Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны хооронд байгуулсан гэрээний дагуу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн эх үүсвэрээс орон нутагт түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 4,2 тэрбум төгрөгийг “Загвар хоршоо”-ны үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зориулалтаар жилийн 5%-ын хүүтэй, 5 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгох зээлнээс Мянгат алтан судар хоршоо 300.000.000 төгрөгийн санхүүжилт авсан. Энэ онд нийт 13 ААНэгжид 1.870.000.000 төгрөгийн зээл олгогдсон байна.


ЖАГСААЛТЫГ ДООРХ ЛИНКЭЭР ХАРНА УУ.


Энд дарж үзнэ үү


ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ,ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ-ИЙГ ДООРХ ЛИНКЭЭР ХАРНА УУ 


Энд дарж үзнэ үү


ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НЬ ТӨСӨЛД ДАРААХ МАТЕРИАЛЫГ ХАВСАРГАСАН БАЙНА.


ХУУЛИЙН ЗААЛТ

ЦАХИМ ЛИНК

1 5.9.1. зээлийн өргөдөл (Сангаас баталсан загварын дагуу); Өргөдөлийн маягт
2 5.9.2. захирлын иргэний үнэмлэхийн хуулбар

https://e-mongolia.mn/start

3 5.9.3. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
4  5.9.4. хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа

https://e-business.mn/home

5  5.9.5. барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар
6  5.9.6. хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар

https://e-mongolia.mn/start, https://e-business.mn/home

7 5.9.7. сүүлийн 2 жилийн санхүүгийн баталгаажсан тайлан (хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс);

https://ebalance.mof.gov.mn/

8 5.9.8. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт

https://burtgel.sme.gov.mn/

9 5.9.9. нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт

https://www.ndaatgal.mn/start/

10 5.9.10. төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт

https://e-business.mn/home

115.9.11. төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт

https://etax.mta.mn/

12 5.9.12. энэ журмын 5.2.4-т заасныг нотлох баримт; ( 5.2.4. төслийн нийт хөрөнгө оруулалтын 30-аас доошгүй хувийг өөрийн эх үүсвэрээс бүрдүүлэхээр санхүүгийн тооцоололд тусгасан байх;)
135.9.13. тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.Мэдэгдэлийн маягт



2024 ОНЫ ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ҮЗҮҮЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ


ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ-ИЙГ ДООРХ ЛИНКЭЭР ХАРНА УУ.


Энд дарж үзнэ үү


5.5.ХОРШОО НЬ ТӨСӨЛД ДАРААХ МАТЕРИАЛУУДЫГ ХАВСАРГАСАН БАЙНА:


ХУУЛИЙН ЗААЛТ

ЦАХИМ ЛИНК

1  5.5.1.зээлийн өргөдөл; Өргөдөлийн маягт
2 5.5.2.төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;
3  5.5.3.хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);
4  5.5.4.төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.
5 5.5.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
6 5.5.6. хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;
7   5.5.7.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;
8  5.5.8.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;
9  5.5.9.сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан;
10 5.5.10.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;
11 5.5.11.нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;
12 5.5.12.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
13 5.5.13.төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;
14 5.5.14.тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.Мэдэгдэлийн маягт
15   5.5.15.Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа.Баталгааны маягт
165.6.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо  бүрэн хариуцна.



ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ:   

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ХОРШОО, БИРЖ,

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АСУУДАЛ

ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Ж.МӨНХБАЯР 

И-Мэйл:monkhbayr@du.hhaag.gov.mn

Утас: 70592470

Гар утас:88063644

Сүүлд нэмэгдсэн