Хүнс, хөдөө аж ахуйн газар

Байгууллагын танилцуулга

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

  1.Төрийн захиргааны удирдлагаар хангах бүтцийн дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх хэрэгжүүлэх, төрийн албаны стандартыг хэргжүүлэн хуулийн тогтоомжийн хүрээнд ажиллах. 2 Мал аж ахуй газар тариалан хүнсний болон хөнгөн, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ , хоршоо, дотоод худалдааны салбарын хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, урт богино дунд хугацааны бодлогын баримт бичиг, хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөлд саналаа хүргэх, орон нутгийн түвшинд төлөвлөх боловсруулах  салбарын чиглэлээр төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, салбарын статистак мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээ мэдээллээр хангах 3 Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлого болон малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох,хадгалах хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэх, мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах 4 Газар тариалангийн үйлдвэрлэлийн бодлого болон хөрс, ургамал, хамгаалал, үр сортын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах зохицуулах 5 Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах 6.Хүнс, хоол үйлдвэрлэл, дотоод худалдааны бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах 7 Салбарын хууль тогтоомж, бодлого хөтөлбөр, төсөл, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдлийн удирдлагаар хангах 8 Төсвийн шууд захирагчийн төсвийн зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааг зохион байгуулах