Хүнс, хөдөө аж ахуйн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ 2 ҮЕ ШАТТАЙ 18 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Монгол улсад хэрэгжүүлж буй Жайкагийн 2 үе шаттай төслийн багийнхантай хуралдлаа. Хурлаар манай улсад 2006 оноос эхлэн хэрэгжүүлж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн 1000 дахь зээлийн төслийг хэрэгжүүлэх санхүүжилт 18 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.
Зээлийн төслийг арилжааны 6 банкаар дамжуулан 10 жилийн хугацаанд 7 хувийн хүүтэйгээр олгох юм.
Уг төслөөр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийг олгосноор Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахаар зорьж байна.

Сүүлд нэмэгдсэн