Хүнс, хөдөө аж ахуйн газар

Байгууллагын танилцуулга

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО, СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

АЛСЫН ХАРАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн жижиг дунд үйлдвэр, газар тариалан худалдаа үйлчилгээг зах зээлд өрсөлдөхүйц хөгжлийн шинэ шатанд гаргаж, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуйг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх

ЭРХЭМ ЗОРИЛГО

Уламжлалт болон эрчимжсэн хөдөө аж ахуй, орон нутгийн онцлогт тохирсон дэвшилтэд технологи бүхий үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэн аймгийнхаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн жижиг дунд үйлдвэр, газар тариалан худалдаа үйлчилгээг зах зээлд өрсөлдөхүйц хөгжлийн шинэ шатанд гаргаж, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуйг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, уламжлалт болон эрчимжсэн хөдөө аж ахуй, орон нутгийн онцлогт тохирсон дэвшилтэд технологи бүхий үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэн аймгийнхаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох


Дээрх тэргүүлэх чиглэлийн хүрээнд 

1: Салбарын төрийн захиргааны болон санхүүгийн удирдлага

2: Санхүү, хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт

3: Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал

4: Мал аж ахуйн хөгжлийн бодлогын зохицуулалт

5:  Газар тариалангийн салбарын хүрээнд:

6:Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээний салбарын  хүрээнд

7: Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хүрээнд 

8: Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны бодлогын хүрээнд


СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

2020 онд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээний 37.84  хувийг орон нутгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангаж байсныг 2024 онд  56-аас доошгүй  хувьд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2020 оноос ахиулан 2024 онд 294,221.45 сая.төгрөгт хүргэх. 

Дээрх стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

Стратегийн зорилт 1: Төрийн захиргааны удирдлагаар хангах бүтцийн дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх хэрэгжүүлэх, төрийн албаны стандартыг хэргжүүлэн хуулийн тогтоомжийн хүрээнд ажиллах.

Стратегийн зорилт 2: Мал аж ахуй газар тариалан хүнсний болон хөнгөн, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ , хоршоо, дотоод худалдааны салбарын хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, урт богино дунд хугацааны бодлогын баримт бичиг, хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөлд саналаа хүргэх, орон нутгийн түвшинд төлөвлөх боловсруулах  салбарын чиглэлээр төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, салбарын статистак мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээ мэдээллээр хангах

Стратегийн зорилт 3: Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлого болон малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох,хадгалах хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэх, мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах

Стратегийн зорилт 4: Газар тариалангийн үйлдвэрлэлийн бодлого болон хөрс, ургамал, хамгаалал, үр сортын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах зохицуулах

Стратегийн зорилт 5:Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах

Стратегийн зорилт 6: Хүнс, хоол үйлдвэрлэл, дотоод худалдааны бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах

Стратегийн зорилт 7: Салбарын хууль тогтоомж, бодлого хөтөлбөр, төсөл, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдлийн удирдлагаар хангах

Стратегийн зорилт 8: Төсвийн шууд захирагчийн төсвийн зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааг зохион байгуулах.


ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ 

ЧИГ ҮҮРЭГ:

1: Салбарын төрийн захиргааны болон санхүүгийн удирдлага

2: Санхүү, хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт

3: Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал

4: Мал аж ахуйн хөгжлийн бодлогын зохицуулалт

5:  Газар тариалангийн салбарын хүрээнд:

6:Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээний салбарын  хүрээнд

7: Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хүрээнд 

8: Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны бодлогын хүрээнд

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ:


    ЗАХИРГАА АЖ АХУЙН АЛБАНЫ ДАРГА 
                   Ж.ШИНЭ-УЯНГА 
   И-Мэйл:  Shine-uyanga@du.hhaag.gov.mn   
   Утас: 70593082
   Гар утас:88005823