Аймгийн Онцгой комиссын 2024 оны ээлжит 2-р хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Өлзийт сумын Буянт багийн иргэд болон отроор яваа, адуу нь уруудаж орж ирсэн малчид иргэдэд эрүүл мэндийн тусламж, өвс, бензин, хүнсний тусламжийг үзүүлээд ирлээ.
Ажлын хэсэгт Аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Өлзийт сумын ЗДТГ-ын алба хаагчид оролцлоо. Буянт багийн нутагт өөрийн аймгийн 7 сум, Өмнөговь аймгийн 5 сумын нийт 10 мянга гаруй адуу оторлож, уруудаж ирсэн байсан ба тухайн нутаг цасны зузаан ихсэх, малын хоол муудсан зэргээс шалтгаалж малаа татаж авах болон Дорноговь аймгийн нутаг руу уруудуулж алдсан нөхцөл байдалтай байна.
Цаашид малын сэг, зэмийн үлдэгдэл их гарах учир эрт үед нь мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авах, уруудсан адууны араас шаардлагатай сумуудыг нэгдсэн зохион байгуулалтаар адуу хумианы ажил зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөн ажиллаж байна. Нутгийн иргэдээс үүрэн телефоны сүлжээнд өргөтгөл хийлгэх зайлшгүй шаардлагатай байгааг уламжиллаа.