Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулж байгаа “Харилцан хүндэтгэе” сарын аянд Хүнс, хөдөө аж ахуйн газар нэгдэж байгууллага дээрээ аяны нээлтийг газрын дарга Б.Мөнхжаргал хийж өглөөний угталтыг хийлээ.
Энэхүү аяны хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчдын дунд “Баярлалаа” самбарыг ажиллуулж харилцан бие биедээ эерэг сайхан үг хэлж баярлаж талархаж явдгаа илэрхийлсэн юм.