Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2024 оны 03 сарын 20-ний өдрийн А/149 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан төлөвлөгөөний хүрээнд “Хүнсний аюулгүй байдал” 3 сарын арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд 2024 оны 03 сарын 27-ны өдөр Мал эмнэлэг, Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Нээлийн үйл ажиллагаанд хүнс, хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний 60 гаруй аж ахуй нэгж оролцлоо.
Аяны зорилго нь: Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан эсэхэд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тавигдах дотоодын хяналтыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, Иргэдэд хоол , хүнснээс гаралтай халдвар хордлогооос урьдчилан сэргийлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хүнсний аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээний талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж, мэдээллийг өгөх.