Аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдыг холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журмын хүрээнд хөдөө гэрт нь туслуулахаар гарсан захирамжийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Д.Бямбадорж, мэргэжилтэн Б.Дэлгэрмандах, улсын байцаагч Б.Түвшинтөгс, улсын байцаагч Б.Батгэрэл нар 5 хоногийн цалинтай чөлөөгөө аван аав, ээждээ хорооны цас арилгах, мал тэжээх, малд тариа дусал хийх, үхсэн мал хуулах, сэг зэм ачих, мод хөрөөдөж түлээ түлшийг нь бэлдэх, худгийн хөлдсөн мөс цохиж цэвэрлэх зэрэг ажлуудыг хийж тус нэмэр болж ажилласан.