Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй Хүнсний аюулгүй байдал сарын аяны хүрээнд Хүнсний чанар стандарт, Мал үржлийн хяналтын улсын байцаагч нар Хулд, Луус сумдад хүнс, мал аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нийт 14 объектод урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, аж ахуй нэгжийн эрхлэгч нарт сургалт зохион байгуулж ажиллалаа.