Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Бэлчээр, худаг ус хариуцсан мэргэжилтэн Д.Бямбадорж, мэргэжилтэн Э.Уугандорж, Хоршоо, ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Ж.Мөнхбаяр, Улсын байцаагч Б.Батгэрэл нар 2024 оны 05 дугаар сарын 22-нд “Тэжээлийн ургамал тариалах технологи”, “Мал үржлийн технологи, “Шинэ хоршоо байгуулах тухай”, “Баталгаажсан үүлдрийн малыг сайжруулагчаар ашиглах, малчдын эрх үүрэг хариуцлагатай холбогдох хууль эрх зүй” гэсэн сэдвүүдээр Дэрэн сумын малчдын зөвлөгөөнөөр 98-н малчдад сургалт мэдээлэл өглөө.