ЖДҮГ-ын ажлын хэсэг Дундговь аймгийн Сайнцагаан, Өндөршил, Хулд, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Адаацаг суманд ажиллаж нарийвчилсан судалгаанд тэнцсэн 3,9 тэрбум төгрөгийн 26 төслийн нарийвчилсан шатны үнэлгээг хийлээ.
Тус аймагт 2024 онд ЖДҮХСангийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс 1 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгохоор төсөвлөсөн. Мөн ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/26 тоот тушаалаар батлагдсан хөдөө аж ахуйн загвар хоршоо байгуулах төсөлд Сайнцагаан сумын “Мянгат алтан судар” хоршоо 300 сая төгрөг, А/27 тоот тушаалаар батлагдсан жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулах төсөлд “Баянцахилдаг” ХХК 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлт ирүүлсэн тул тус аж ахуйн нэгжүүдэд нарийвчилсан шатны үнэлгээг хийлээ.