2024 оны ны 05 сарын 16-нд Дундговь аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн 2024 оны зөвлөгөөнийг Хүнс, хөдөө аж ахуйн газар, 15 сумдын Хөдөө аж ахуйн тасаг, ДЗМОУБ-ийн "Уур амьсгалд тэсвэртэй орон нутаг"төсөл зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнд ХХААГ-ын Салбарт хэрэгжиж буй бодлого, шийдвэр, Аймгийн ХШҮ-ний хэлтэсээс "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийг төлөвлөх, тайлагнах, үнэлэх арга зүй, болон Хоршооны тухай хууль "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөр, Ногоон тэжээл тариалах арга технологи, Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилго, чиг хандлага зэрэг мэдээлэл хийгдсэн. Зөвлөгөөний үеэр Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2024 онд хийх ажлын зорилтоо дэвшүүлж ХХААГ-ын дарга, сумдын Засаг дарга, хөдөө аж ахуйн тасагтай хамтран ажиллах гурвалсан гэрээг байгууллаа.