Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын15-ны өдөр баталсан “Баталгаажсан үүлдэр омгийн малд үзлэг ангилалт хийх, генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлж, үнэлгээ хийх тухай удирдамжийн хүрээнд 2024 оны 06 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Эрдэнэдалай сумын Ширгүүний говийн хонины цусанд генетикийн шинжилгээ хийж уг хонины онцлог ашигт шинж чанарыг тодорхойлохоор дээж авч, мөн мал үржлийн ажил үйлчилгээ эрхлэгч “Хулд 5 эрдэнэ” ХХК нь хонин сүрэгт үзлэг ангилалт явуулахад Хөдөө аж ахуйн Их сургуулийн багш, лаборант, Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны мэргэжилтнүүд, улсын байцаагч нар нь хамтран ажиллалаа.