Хүнс, хөдөө аж ахуйн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

БАЯР НААДМААР ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

Дундговь аймаг байгуулагдсаны 82 жил, Сайнцагаан сумын түүхэн 100 жилийн ойн баяр наадмаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 08-00-02/03 дугаартай удирдамжийн дагуу хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хүнсний худалдааны 34, зайрмагийн түц 8, хоол үйлдвэрлэл эрхэлж буй 66 гэрт хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилт, хадгалах горимтой холбоотой нийт 72 дутагдал илрүүлж, тухайн газар дээр нь арилгуулсан. Хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 63 , хоол үйлдвэрлэл эрхлэгч 66 газарт зөвлөмж өгч, 108 газрын 332 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Сүүлд нэмэгдсэн