Хүнс, хөдөө аж ахуйн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

“ДУУ ХУУРЫН ӨЛГИЙ НУТГИЙН ДОМОГТ ХОНЬЧИН БААТАР” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

     Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Хөдөлмөрийн баатар Бямбын Дашзэвгийн намтар, мал маллагааны арга туршлага, ярилцлага, сонин хэвлэлд гарсан материалууд, шавь нарын тухай, фото түүх, авсан гавьяа шагнал, түүний оролцсон томоохон хурал, зөвлөгөөний жагсаалтаас бүрдсэн “Дуу хуурын өлгий нутгийн домогт хоньчин баатар” ном хэвлэлтэд гарчээ. Энэхүү номыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Хөдөлмөрийн баатар тэмээчин Чимбэгийн Сугир-Очирын охин “Малчин” сэтгүүлийн сэтгүүлч, редактор С.Мөнхжаргал эмхэтгэн бичиж, редакторлан гаргаж зуны эхэн сарын шинийн 9-ний билэгт сайн өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын “Говь” танхимд нээлтээ хийлээ. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.


Сүүлд нэмэгдсэн