“Илүүгээ хандивлаж, хэрэгтэйгээ солилцъё” ном солилцох аянд ХХААГ-ын албан хаагчид нэгдэж аяны хайрцагт номоо хийж баяжууллаа. Энэхүү аян нь энэ сарын 15-30-ны өдрүүдэд Г.Чагдаржавын төв талбайд үргэлжлэх тул та бүхэн энэ өдрүүдэд өөрт байгаа номоо хандивлаж, өөрийн уншихыг хүссэн номоороо солилцох боломжтой юм. Та бүхнийг “Илүүгээ хандивлаж, хэрэгтэйгээ солилцъё” ном солилцох аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.