Сургуулийн хүүхдүүдэд Хүнсний аюулгүй байдал, хүнсийг хэрхэн сонгож хэрэглэх" тухай мэдээлэл, сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
ХХААГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг “Хүүхэд хамгаалал, болзошгүй эрсдэлээс хамгаалах, аюулыг илрүүлэх, арилгах” арга хэмжээний хүрээнд 2024 оны 11 сарын 28 өдрөөс 12 сарын 17 өдрүүдэд дараах ажлуудыг зохион байгууллаа.
1.Ерөнхий боловсролын 3 сургууль орчны 3 худалдааны газар, нарийн боов, сүү, бууз, баншны 3 цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
Шалгалтаар 2 худалдааны газраас хадгалалтын хугацаа дууссан 149 ширхэг бохь, 9 ширхэг шоколад илэрснийг тухайн газар дээр нь устгуулж, 2 төрлийн хаяг, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг лангуун дээрээс татан авхуулсан.
2.Стандартын шаардлага хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулсан нарийн боовны 1 цехийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож ажилласан.
3.Ерөнхий боловсорлын Говийн ирээдүй сургуулийн 3-5 дугаар ангийн 87 сурагч, Хүмүүнлэг сургуулийн 72 сурагчид “Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн”, “Хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг хэрхэн унших”, “Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах сахар, давс, өөх тосны агууламж”, “Хүний өдөрт авах илчлэг, сахар, давс, өөх тосны хэмжээ”, “Худалдааны газруудын хүнсний бүтээгдэхүүн хадгалах горим”ын талаар сургалт зохион байгуулж нийт 159 сурагчийг хамруулсан.
4.Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнээр зөвлөмж бэлтгэж, байгууллагын веб сайтад байршуулж, иргэдийг мэдээллээр ханган ажилласан.