Хоршоологчдоос-Хотынхондоо ӨВЛИЙН ИДЭШ өргөтгөсөн худалдаа Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд 3 дахь өдрөө үргэлжилж байна. Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Дэрэн, Баянжаргалан сумын 12 малчид оролцож, өнөөдөр буюу 2024.12.15-ны байдлаар Дундговь аймгийн малчид 58 тн мах, цагаан идээ 2.5 тн борлуулж 667.5 сая төгрөгийн борлуулалт хийгээд байна.