НҮБ-аас 2024 оныг ОУ-ын Тэмээн овогтын жил болгосны хүрээнд Төрийн ордонд "МОНГОЛ ТЭМЭЭ-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОМЖ" зөвлөлдөх уулзалт болж байна.
Уулзалтад Дундговь, Баянхонгор Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Увс аймгийн тэмээчид, тэмээний зүтгэлтнүүд, судлаач, эрдэмтэд оролцож байна.
Тус зөвлөлдөх уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Мал үржлийн албаны дарга Ж.Батбилэг, мөн Дундговь аймгийн Өлзийт сумын Монгол улсын аврага тэмээчин Б. Насан. Хулд сумын аймгийн аврага тэмээчин Б.Ханд, Баянжаргал, Батжаргал, Төмөрсүх. Дэлгэрхангай сумын аймгийн аврага тэмээчин Мөнхбаатар нар оролцож байна.