Хүнс, хөдөө аж ахуйн газар

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН АХМАДУУДДАА БОЛОН ОДОО АЖИЛЛАЖ БАЙГАА НИЙТ АЛБАН ХААГЧИД, ИРГЭД, ААН-ҮҮДДЭЭ "ХӨДӨӨ АЖ АХУЙН АЖИЛТНЫ ӨДӨР"-ИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

      Манай аймаг нь Хөдөө аж ахуй, тэр дундаа Мал аж ахуйд суурилсан эдийн засагтай бөгөөд өнгөрсөн жилүүдэд аймгийн ХХАА-н салбар ололт амжилт, бүтээлээр дүүрэн ажиллаж байгаа билээ.

    Нийт мал сүргийн тоо 3,6 сая толгойд хүрч 5 төрөл дээрээ өсөхийн зэрэгцээ аймгийн түүхэнд ашиг шим сайтай, генетик тогтоцын хувьд бусад үүлдэр омгийн малаас ялгаатай, бэлчээр ашиглах чадвартай, бие галбирын ямар нэг согоггүй нутгийн мал болох Сайнцагаан сумын "Сайнцагаан хонь", Өндөршил сумын "Өндөршил адуу", Хулд сумын "Олдохын хүрэн бор" тэмээг тус тус омог болгон баталгаажуулж Монгол Улсын малын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж байсан түүхийг эргэн дурсахад таатай байна.

   Мөн энэ онд Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын оффисын шинэ байрыг бариулж байгаа бөгөөд барилгын ажил хэвийн тасралтгүй явагдаж байна аа.

  Түүнчлэн газар тариалан эрхлэгчдийн тоо жилээс жилд өссөн, стандартын шаардлагад нийцсэн худалдаа үйлчилгээний газруудын тоо нэмэгдэж байгаа зэрэг олон олон амжилтуудыг бид хамтдаа бүтээлээ. Үргэлж урмаар тэтгэж хамтран ажилладаг та бүхэндээ баярлаж талархснаа илэрхийлье. Хүндэтгэсэн: Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал

Сүүлд нэмэгдсэн